Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Verizon 5G үйлчилгээгээр кабель ТВ-ийг солихоор шийджээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Харилцаа холбооны Verizon компани энэ оны сүүлээр АНУ-ын дөрвөн хотод 5G сүлжээ оруулахдаа айл өрхүүдэд кабельгүй олон сувгийн үйлчилгээ нэвтрүүлэх төлөвлөгөөгөө өчигдөр зарлажээ.

Өөрөөр хэлбэл айл өрхүүдийн интернэт, телевизийн үйлчилгээг ямар ч кабель утасгүйгээр үзүүлэх юм байна.

Эдгээр дөрвөн хот нь Хьюстон, Индианаполис., Лос Анжелес, Сакраменто байх гэнэ. Verizon сарын $40-ын төлбөртэй YouTube болон ТВ багцыг 5G сүлжээгээр дамжуулан хүргэнэ.

Үүнд нь 60 гаруй телевизийн суваг багтсан байна. Мөн Apple TV 4K төхөөрөмж бүхий багцыг хэрэглэгчдэд санал болгохоор болжээ.

Verizon энэ үйлчилгээгээрээ кабелийн телевизийн салбарт хувьсгал хийнэ гэж тооцсон байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Ханс Вестбэрг 5G сүлжээг “цоо шинэ инновац, технологийн талаар хүмүүсийн ойлголтыг өөрчлөх, уламжлалт салбаруудын бизнес загварыг эвдэх зүйл” гэж нэрлэсэн байна.

“Бид 5G сүлжээгээ төлөвлөж эхэлсэн. Бид утасгүй ертөнцийг байгуулахаар шийдсэн. Та нар үргэлж холболттой байж, өмнө хэзээ ч харж байгаагүй агаараар дамжих хурдыг мэдрэх болно” хэмээн тэр өчигдөр хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: Tech Insider