2020/02/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,761.69₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
00:00
S31
-13°
01:00
S29
-13°
02:00
S29
-12°
03:00
S29
-12°
04:00
S26
-13°
05:00
S26
-13°
06:00
S26
-13°
07:00
S26
-14°
08:00
S26
-14°
09:00
S26
-13°
10:00
S26
-12°
11:00
S26
-10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Катар улсаас $15 тэрбумыг зээлэх болсноор Туркийн лирийн ханш өслөө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 16
iKon.MN

Сүүлийн өдрүүдэд уналтын байдалд байгаа Туркийн лирийн ам.доллартай харьцах ханш өчигдөр 6 хувиар өссөн нь Катар улсаас $15 тэрбумын зээлийг Анкарад олгох болсонтой холбоотой юм.

Ингэснээр Туркийн засгийн газар ОУВС-аас тусламж авах хэрэггүй болж байгаа гэнэ. Анкарагийн эрх баригчид энэхүү мөнгийг Туркийн санхүүгийн зах зээл, банкуудын чадавхийг бэхжүүлэхэд зарцуулна гэж мэдэгджээ.

Үүнээс гадна өчигдөр Туркийн төв банк арилжааны банкуудын гадаад валютын арилжаа, свопын хэмжээг хязгаарлах, лирийн гадаад руу чиглэсэн урсгалыг багасгах зохицуулалтын арга хэмжээ авсан юм.

Туркийн худалдааны сайд Рухсар Пекжан “АНУ бол манай чухал худалдааны түнш мөн, гэхдээ цорын ганц нь биш. Бидэнд өөр түншүүд бий” хэмээн ярьжээ.

АНУ-аас дарамт шахалтанд ороод байгаа Турк улс бас Германаас дэмжлэг авахаар болсон тухай мэдээлэл тарсан байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр ерөнхийлөгч Эрдоган, Германы канцлерьтай утсаар ярих үеэр Ангела Меркель “Туркийн эдийн засгийн тогтвортой байдал Герман улсад чухал” гэдгийг онцлон хэлсэн гэнэ.

Ийнхүү НАТО-гийн холбоотон АНУ-тай сөргөөцөлдөж байгаа Турк улс өөр улс орнуудтай эдийн засгийн харилцаагаа нэмэгдүүлж, Вашингтоны хоригийг даван туулахаар идэвхтэй ажиллаж байна.

Гэхдээ зарим шинжээчид Эрдоганы бодлого, Катарын зээл зэрэг нь тус улсын эдийн засагт “шархны наалт” маягийн нөлөө үзүүлнэ, жинхэнэ хямрал дуусах болоогүйг анхааруулжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

x