2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жон Леннон, Пол Маккартни нарын хөвгүүд уулзаж, зургаа авхуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 16
iKon.MN

Домогт Битлз хамтлагийн гол хоёр гишүүн болох Жон Леннон, Пол Маккартни нарын зураг хөрөг маш олон байдаг.

Гэхдээ тэдний үр удмынхны хамтдаа байгаа зураг маш ховор байх. Тэгвэл Жон Леннон, Иоко Оно нарын хүү Шон Оно Леннон өчигдөр өөрийн Инстаграм хуудсанд Пол Маккартни, Линда Маккартни нарын хүү Жэймс Маккартнитай хамт авхуулсан зургаа нийтэлжээ.

 

Peekaboo...

A post shared by Sean Ono Lennon (@sean_ono_lennon) on

Шон, Жэймс нар аавуудынхаа нэгэн адил хөгжмийн уран бүтээлчид юм. Гэхдээ энэ зургийг тэд зүгээр л хаа нэгтээ тааралдаад авхуулсан уу, эсвэл хамтарч уран бүтээл дээр ажиллаж байгаа юу гэдэг нь тодорхойгүй байна.

Шон энэ зурагтаа "Peekaboo" гэх нэрийг өгсөн нь нуугдаж байгаад гэнэт ил гарч ирж нааддаг бага насны хүүхдүүдийн тоглоомын нэр юм.

 

Эх сурвалж: Mashable

 

x