2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсан эмийн талаар мэдээлэл өгнө

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 16
iKon.MN

Нийслэлийн Иргэний танхимд

09:00 цагт "Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам"-ыг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчдийн саналыг тусгахаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

МУИС-ийн Номын санд

09:00 цагт Олон улсын BIRDS төсөл буюу сансрын технологи хөгжүүлэгч орнуудын олон улсын хурал эхэлнэ. Энэ удаагийн хурал байгаль орчинд хиймэл дагуулыг ашиглах, түүний хэрэглээ гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд болно.

НМХГ-ын хурлын зааланд

10:00 цагаас Зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсан эмийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ. 

Нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт 

11:00 цагаас Агаар, хөрсний бохирдлоос эхлээд нийслэлийн хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй олон хүчин зүйл бий. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид энэ тал дээр хэрэгжүүлэх бодлого боловсруулах чиглэлээр Шинжлэх ухааны академи, НЗДТГ хамтран ажиллахаар гэрээ үзэглэнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:30 цагт  Дэлхийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хамтран хэрэгжүүлж буй “Нийслэлийн авто замын сүлжээний өнөөгийн нөхцөл байдлыг иргэдийн оролцоотойгоор Mappilary аппликейшн ашиглан зурган мэдээлэл бүрдүүлж, үнэлгээ хийн, авто замын ашиглалтын түвшинг тодорхойлох аян”-ын хүрээнд хийгдэх “Иргэдийн оролцоотойгоор Нийслэлийн авто замын өнөөгийн нөхцөл байдлын зураглал хийх” уралдааны талаарх мэдээллийг өгнө.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Засгийн газар болон МҮЭХ-нд хариуцлага тооцох асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Иргэн С.Мишгээ Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлахаар болсон тухай мэдээлэл хийнэ. Зөрчлийн тухай хууль нь амьдралд нийцэхгүй байгаагаас цагдаа, иргэний хооронд байнга мөргөлдөөн гарч байгаа тул ийм шийдвэрт хүрчээ.

12:00 цагаас "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-аас Төв аймгийн Заамар суманд Туул голын гольдрил дотор алт олборлож байгаа компаниудын тухай баримттай мэдээлэл дэлгэнэ.

x