Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг анхны 5G модемыг зохион бүтээснээ танилцуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани өчигдөр буюу Лхагва гарагт дэлхийн анхны 5G сүлжээнд ажиллах модемыг зохион бүтээснээ зарлажээ.

Уг бүтээгдэхүүн нь олон улсын 3GPP (3rdGeneration Partnership Project) Release 15 стандартад бүрэн нийцэж байгаа гэнэ. Энэхүү стандартаар 5 дугаар үеийн радио сүлжээний үзүүлэлтүүдийг тодорхойлдог.

“Exynos Modem 5100” гэж нэрлэж байгаа шинэ модемыг гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдэд суулгаснаар 5 дугаар үеийн дата хурдыг мэдрэх боломжтой болно.

5G сүлжээний sub-6-gigahertz долгионы зурваст модемын дата татах хурд 2Gbps байх бол миллиметрийн долгионы зурваст 6Gbps хүрэх юм байна.

Энэ нь өмнөх 4G модемны дээд хурдаас 1.7-5 дахин өндөр болсон гэсэн үг.

Мөн энэхүү модем нь 4G сүлжээнд ажиллахдаа 1.6Gbps-ийн дата татах хурдыг үзүүлэх чадвартай гэнэ.

Самсунг компани “Exynos Modem 5100” модемыг суурилуулсан 5G радио станц, 5G гар утасны туршилтын загваруудаар сүлжээ үүсгэж, хурдыг нь шалгаж туршсан ажээ.

 

Эх сурвалж: Korea Times