2020/10/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.15₮
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
11°
|
-5°
01:00
S31
-10°
02:00
S31
-10°
03:00
S31
-10°
04:00
S31
-11°
05:00
S31
-11°
06:00
S31
-11°
07:00
S31
-11°
08:00
S30
-11°
09:00
S30
-9°
10:00
S30
-6°
11:00
S30
-4°
12:00
S30
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дональд Трамп АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдад нэр дэвшигчийг зарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг

Өнгөрсөн Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн засаг захиргааны өндөр албан тушаалуудад нэр дэвшүүлж байгаа хүмүүсийн нэрсийг зарлажээ.

Тэдгээрийн дотор АНУ-аас Монгол Улсад суух элчин сайдын нэр багтсан байна. Монгол Улсад суух Элчин сайдад нэр дэвшигч нь туршлагатай дипломатч Майкл Клечески ажээ.

Тэрээр одоо Филиппинд суух АНУ-ын Элчин сайдын орлогчийн албан тушаалыг 2015 оноос хойш хашиж байгаа юм.

Ноён Клечески өмнө нь Казахстан, ОХУ, Ирак, Швейцар, Польш улсуудад дипломат алба хашиж байжээ. Тэрээр Орос, Польш, Франц, Тагалог (Филиппиний албан ёсны хэл) хэлүүдээр ярьдаг, эхнэр, гурван хүүхэдтэй юм байна.

Монгол Улсад суух АНУ-ын Элчин сайдаар хатагтай Женифер Зимдал Галт 2015-2017 онд ажиллаж байгаад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нутаг буцсан юм.

АНУ-ын Элчин сайд нарын нэрийг Ерөнхийлөгч дэвшүүлж, сенат баталдаг хуультай ажээ.

 

Эх сурвалж: White House

 

x