Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Осолдсон галт тэрэгний зорчигчдод олгож байгаа мөнгөн тусламж нь даатгалын нөхөн төлбөр биш"

Т.Саран, iKon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дорноговь аймгийн Айраг сумын орчимд орсон хүчтэй аадар борооны улмаас энэ сарын 12-ны өглөө Улаанбаатар-Сайншандын чиглэлд аялж явсан суудлын 286-р галт тэрэг осолдсонтой холбогдуулан “Ган зам даатгал” ХХК осол гарах үед галт тэргэнд зорчиж явсан нийт зорчигчид, цуваанд ажил үүргээ гүйцэтгэж явсан төмөр замын болон бусад холбогдох байгууллагын ажиллагсдад тус бүрт 300,000 төгрөгийн тусламж олгож байгаа талаар бид мэдээлсэн.

Тэгвэл энэ мөнгө нь даатгалын нөхөн төлбөр биш болохыг “Ган зам даатгал” ХХК-ийн ахлах менежер З.Эрхэмбаяр “Энэхүү тусламж нь “Ган зам даатгал” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж бөгөөд даатгалын нөхөн төлбөр биш юм. Энэ ослоос гэмтэл бэртэл авсан зорчигчдод гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийг холбогдох материалыг үндэслэн хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаа, хувь хэмжээгээр тооцон олгоно гэдгээ мэдэгдээд байгаа билээ” хэмээн тайлбарлалаа.