Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

БНАЛАУ-д 1,000 толгой хониор хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов

ikon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

- Засгийн газрын өнөөдрийн /2018.08.15/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

  • Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн, Төрийн шагналт  сэтгүүлч, дипломатч Цэндийн Намсрайн мэндэлсний 100 жилийн ой болж байна. Ойг  2018 онд багтаан тэмдэглэн  өнгөрүүлэх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг БСШУС-ийн сайдад даалгав.
  • БНАЛАУ-д Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай засгийн газрын тогтоолыг батлав. Энэ хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар 1,000 толгой хонийг хоёр улсын мал эмнэлэг хорио цээрийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн малын гоц халдварт өвчин гараагүй орон нутгаас бэлтгэж хүлээлгэн өгөхийг ХХААХҮ-ийн сайдад үүрэг болгов.
  • Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсов. Төрийн албаны тухай/шинэчилсэн найруулга/ хууль батлагдсантай холбогдуулан шинээр боловсруулах хууль тогтоомж, дүрэм, заавар, журмын төсөл, аргачлал зэрэг 47 эрх зүйн актыг боловсруулан батлуулахаар ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.