Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

300,000 төгрөг ч хүрэхгүй орлоготой 82,800 өрх байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, 2018 оны II улиралд 300 мянган төгрөгөөс доош орлоготой 82,800 өрх байна гэсэн судалгаа гарчээ. Энэ нь Монгол Улсын нийт өрхийн 9.2 хувь юм. Тэгвэл яг ийм хэмжээний зарлагатай өрх 57,500 байна. 

  • 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх нийт өрхийн 14.9 хувь буюу 132,900
  • 500-900 мянган төгрөгийн орлоготой өрх нийт өрхийн 28.7 хувь буюу 255,700
  • 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 73,000 байгаа бол мөн энэ хэмжээний зарлагатай 87,400 буюу нийт өрхийн 9.8% байгаа талаар ҮСХ-ны 2018 оны II улирлын Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн тайланд дурджээ.

Нэг хүнд ногдох сарын дундаж бодит орлогын хэмжээ амьжиргааны доод түвшнээс 

  • Улсын дунджаар 62.7 хувь
  • Зүүн бүсэд 78.1 хувь
  • Төвийн бүсэд 73.5 хувь
  • Улаанбаатар хотод 71.0 хувь
  • Хангайн бүсэд 42.2 хувь
  • Баруун бүсэд 38.9 хувиар тус тус өндөр байна.

Улсын хэмжээнд 2018 оны II улиралд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ нийт
хэрэглээнд 7.6 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 40.1 хувийг эзэлжээ. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.3 дахин их байгааг харуулж байна.

 

Хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох Жини коэффицент 2018 оны II улиралд Зүүн бүсэд 0.359, төвийн бүсэд 0.335 болж, улсын дунджаас 0.007-0.031 нэгжээр их, Баруун, Хангайн бүс болон Улаанбаатар хотод 0.287-0.323 болж, улсын дунджаас 0.005-0.041 нэгжээр бага байна. Харин улсын дундаж Жини коэфицент өмнөх оны мөн үеэс 0.022 нэгжээр, өмнөх улирлаас 0.01 нэгжээр буурсан байна.

Жини коэффициент: Хүн амын хэрэглээний тэнцүү бус хуваарилалтыг илэрхийлсэн коэффициент юм. Жини коэффициент нь (0-1)-ийн хооронд утга авах бөгөөд нэг гэсэн утганд ойртох тусам хэрэглээний тэгш бус байдал өндөр, харин 0-тэй тэнцүү бол орлогын хуваарилалтанд ялгаа байхгүй байгааг илэрхийлнэ.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо