Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Жигжиднямаа: Нийт хохирлын хэмжээ одоогоор бүрэн гүйцэд гараагүй байна

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Байгалийн гамшгийн улмаас үүссэн хохирлыг арилгах төмөр замын сэргээн босголтын ажлын талаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/727083987642622/

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа "2018 наймдугаар сарын 12-ны өглөө 05:00 цагийн үед Улаанбаатар- Сайншанд чиглэлд явж байсан суудлын галт тэрэгний замын шороо үерийн усанд угаагдсанаас зүтгүүр болон дөрвөн вагон замаас гарсан.

Мэдээлэл 05:15 цагт ирсний дараа замыг хааж, шуурхай ажлыг эхлүүлсэн. Зарим удирдлагууд 06:05 цагт Улаанбаатараас автомашинаар хөдөлсөн. Холбогдох эмнэлгийн байгууллагууд газар дээр нь шуурхай ажиллаж иргэдийг тайвшруулах, эрүүл мэдндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. 

12-ны үдээс хойш замын нэгдүгээр орлогч дарга осол гарсан газар руу очиж ажилласан. 13-нд замыг нээсэн байгаа. 

Өнөөдрийн байдлаар сэргээн босголтын ажил үргэлжилж байна. 

81 хүн эмнэлгийн тусламж авсан. Бүх зорчигчдыг Улаанбаатарт авчирсны дараа дахин шаардлагатай шинжилгээнд хамруулж өнөөдрийн байдлаар 18 хүн УБТЗ-ийн Төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

ОХУ-аас Сэргээн босголтын вагон ирсэн. Сэргээн босголтын үед дугуйт техник явахад хүнд байсан учраас хоёр танкыг авч ажиллуулсан. Нийтдээ 486 хүн газар дээр нь ажиллаж, сэргээн босголтод оролцлоо. 

Нийт хохирлын хэмжээ одоогоор бүрэн гүйцэд гараагүй байна. Эхний хоёр өдрийн сэргээн босголтын дараагаар 200 гаруй сая төгрөгийн зардал гарсныг урьдчилсан байдлаар тооцоолоод байна. 

Осол гарах үед өөр гурван галт тэрэг зам дээр явж байсан. Гурван галт тэргэнд байсан 2,000 гаруй хүнийг саад учирсан газрыг тойруулж 16 автобус гарган авто тээврийнхэнтэй хамтран ажилласан. 

Москва-Бээжингийн чиглэлийн галт тэрэг саатсаныг хөдөлгөөн саатсан газраар зорчигчдыг автобусаар тээвэрлэж, вагонд шилжүүлэн суулгах асуудлыг Хятадын талтай зохицон зохион байгуулсан. 

Ослын үеэр галт тэрэгний бригад маш сайн, шуурхай ажилласан. Тэд хамгийн түрүүнд галт тэрэгний цонхыг хагалан зорчигчдыг аюулгүй гаргах ажлыг шуурхай зохион байгуулаад дараа нь өөрсдөө эмнэлгийн тусламж авсан байсан.

Замын хажууд үлдсэн хамгийн сүүлийн хөдлөх бүрэлдэхүүнийг өнөөдөр яг одоо зөөвөрлөх ажлыг зохион байгуулж байна" гэв.