2019/11/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.33₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-15°
08:00
S30
-15°
09:00
S30
-15°
10:00
S30
-15°
11:00
S30
-14°
12:00
S30
-13°
13:00
S30
-13°
14:00
S30
-13°
15:00
S30
-13°
16:00
S30
-14°
17:00
S30
-16°
18:00
S29
-17°
19:00
S31
-18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 127,200 төгрөгөөр нэмэгдэж, 1.1 сая болжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Энэ оны эхний хагас жилийн байдлаар өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.7 хувь буюу 127.2 мянган төгрөгөөр өслөө. Үүнд:

  • Цалин хөлсний орлого 46.4 (9.1%) мянган төгрөг
  • Хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 28.5 (41.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ энэ оны хоёрдугаар улиралд 982,900 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 56,400 төгрөгөөр өссөн талаар ҮСХ-ны 2018 оны долдугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлын судалгаанд дурджээ. 

Ийнхүү өрхийн орлого өссөн шалтгааны талаар ҮСХ-ны ахлах статистикч С.Норов “Өрхийн мөнгөн орлого, зарлагын хэмжээг гаргахдаа улсын хэмжээнд явуулдаг Өрхийн нийгэм, эдийн засгийн томоохон судалгаанд тулгуурлан гаргаж байгаа. Өрхийн орлогод нөлөөлсөн зүйлс нь улирлын чанартай ажлууд байдаг. Ялангуяа, ХАА, уул уурхай, барилгын салбаруудад дулааны улирал буюу хавар, зун, намрын хагаст илүү их ажил өрнөж, ажлын байр нэмэгдсэнтэй холбоотойгоор сарын дундаж өрхийн орлого дунджаар 1.1 сая төгрөг болж нэмэгдсэн” хэмээн тайлбарлалаа. 

Харин өрхийн зарлагыг аваад үзвэл орлоготойгоо яг тэнцүү байна. Тодруулбал, нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2018 оны II улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх
оны мөн үеэс 96,700 төгрөг буюу 9.7 хувиар өсчээ. Зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 73,100 төгрөг буюу 9.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

x