2019/11/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.33₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-15°
08:00
S30
-15°
09:00
S30
-15°
10:00
S30
-15°
11:00
S30
-14°
12:00
S30
-13°
13:00
S30
-13°
14:00
S30
-13°
15:00
S30
-13°
16:00
S30
-14°
17:00
S30
-16°
18:00
S29
-17°
19:00
S31
-18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДНБ эхний хагас жилд 6.3% өсөв

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 15
iKon.MN

Манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2018 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 8.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 475.2 тэрбум төгрөг буюу 6.3 хувиар өссөн талаар өнөөдөр Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Энэхүү өсөлтөд голлон нөлөөлсөн хүчин зүйлсийг харвал:

  • Үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 184.9 тэрбум төгрөг буюу 5.8%
  • Бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 73.7 тэрбум төгрөг буюу 9.0%
  • Бүтээгдэхүүний цэвэр татвар 192.1 тэрбум төгрөг буюу 21.4%-аар өссөн байна. 
 

ДНБ, оны үнээр 2018 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 15.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 16 хувь буюу 2.1 их наяд төгрөгөөр өслөө. Улирлын нөлөөллийг арилган тооцсоноор ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2018 оны 2 дугаар улиралд өмнөх улирлаас 1.8 хувиар өссөн дүнтэй байна. 

 

Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2018 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 14.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр буюу 13 хувиар өсчээ. Харин эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 7.9 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 458.2 тэрбум төгрөг буюу 6.2 хувиар өссөн бөгөөд үүнд экспорт 799.1 (13.6%) тэрбум төгрөг, үндсэн хөрөнгийн нийт хуримтлал 661.9 (39.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн ажээ. 

x