Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Японы поп соёлын өдөрлөгийн тэмцээнд түрүүлбэл 7 хоног тус улсад аялна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Япон улсын Элчин сайдын яам нь Японы соёлыг сонирхогч залуучуудын холбоотой хамтран хүүхэд залуучуудыг Японы поп соёлтой танилцуулах үүднээс жил бүр “Японы поп соёлын өдөрлөгийг” зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн өдөрлөг 2018 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагт Хүүхдийн паркд байрлах "WHITE ROCK center"-т болох юм байна. (Хиймэл нуурны баруун талд Сөүл ресторан талдаа)

Өдөрлөгийн үеэр косплэй, дууны тэмцээн болох аж. Тэмцээнд түрүүлбэл Япон улсад 7 хоног аялах эрхийг бичгээр шагнана.

Жич: Зөвхөн Япон анимэ болон Япон тоглоомноос косплэй хийх, Япон дуу байх. Тэмцээний ялагчид нь 15-30 насны оюутан эсвэл сурагч мөн Монгол Улсын иргэн байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/events/1928438650750195/ хаягаар орж авах боломжтой.

 

Эх сурвалж: Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ