Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Улс орных нь муу муухайг үзүүлсэн видео клипийг Нигерийн засгийн газар хориглов

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дахинд хит болсон Childish Gambino-гийн “This Is America” дууны нигери хувилбар болох “This is Nigeria” дуу гурван сарын өмнө мэндэлсэн юм.

Нигерийн рэппер Falz-ийн энэ бүтээлд тус улсын авлига, гэмт хэрэг, төрөл саднаа дэмждэг зэрэг нийгмийн хамаг муу муухай үзэгдлүүдийг шүүмжилсэн байна. 

Тухайлбал энэ дууны нэг мөрөнд “Энэ бол Нигери, бүх хүн нь гэмт хэрэгтэн” гэж өгүүлжээ.

Тэгвэл тус улсын радио, телевизийн зохицуулалтын газар “This is Nigeria” дууг олон нийтэд үзүүлэх, сонсгохыг хориглосон шийдвэрээ өчигдөр танилцуулсан байна.

Энэ шийдвэрээс өмнө Нигерийн Исламын шашны нийгэмлэг видеонд хижаб буюу толгойн өмсгөлтэй охид бүжиглэж байгааг шүүмжилж байв.

Гэхдээ Нигерийн эрх баригчдын хориг зөвхөн радио, телевизийн агуулгад нөлөөлж, онлайн орчны нэвтрэлтийг хязгаарлаж дийлэхгүй бололтой.

Өнөөдрийн байдлаар “This is Nigeria” дууны видеог YouTube сүлжээнд 13 сая орчим удаа үзээд байна.

Эх сурвалж: Quartz