Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгууллаа

Т.Саран, iKon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын орон тоо, бүтцийг батлан байгууллаа.

Тус агентлагийг байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэж байсан бол өнөөдөр Засгийн газар хуралдаанаар нийт 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар болов.

ҮСХ-ны мэдээллээр манай улс 103,630 хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй. Тэдний 42 хувь нь ядуу амьдарч байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргаа жирийн иргэдтэй харьцуулахад 2.5 дахин хүнд байна.