Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана

ikon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн 3-р дунд сургуулийн зааланд

09:00 цагт Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш сурган хүмүүжүүлэгч нарт “БНСУ-ын СӨБ-ын дэвшилтэт арга зүй” сэдэвт сургалтыг БНСУ-ын Их дээд сургуулийн 12 эрдэмтэн багш нарын багтай хамтран өнөөдөр, маргааш зохион байгуулна. 

Чингис зочид буудлын 2 давхарын хурлын танхимд

09.30 цагт "Хуурай ба хагас хуурай бүс нутгийн хөгжил ба хамгаалалт, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжууд" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана. Хуралд 5 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцоно.

НЗДТГ-ын "А" зааланд

10:00 цагт  НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаанаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын тухай” болон “Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэнэ

Засгийн Газрын III  байр, B1 давхрын танхимд

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 7 сарын статистик мэдээллийг танилцуулна.( Үүнд дотоодын нийт бүтээгдэхүүн, Ажиллах хүчний судалгаа, Өрхийн орлого зарлагын мэдээ мэдээнүүдийг хүргэх болно)

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагаас Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос Зүүн хойд Азийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлжит VIII чуулганы талаар мэдээлэл хийнэ.

MN Мэдээллийн төвд

11.00 цагт Хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифын асуудлаар “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ, тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт Герман улсын төмөр замын мэргэжилтэн Төмөр замын ачааны болон машинистын чиглэлээр сурах сонирхолтой монгол залуусыг сургаж, дадлага хийх,туршлага өгөх хөтөлбөр хэрэгжүүлэх талаар Rail Berlin Representative office мэдээлэл хийнэ.

УБТЗ-ын Удирдах газрын "А" зааланд

14:00 цагт Байгалийн  гамшгийн улмаас үүссэн хохирлыг арилгах төмөр замын сэргээн босголтын ажлын талаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар мэдээлэл хийнэ.