Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост “гал гаргадаг” 20,000 BMW автомашиныг хөдөлгөөнд оролцуулахыг хориглолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Энэ зун Өмнөд Солонгосын замын хөдөлгөөнд оролцож байсан 40 орчим дизель хөдөлгүүртэй BMW автомашины хөдөлгүүрт гал гарж, шатаад байгаа.

Тиймээс өнгөрсөн сард Германы BMW компанийн төлөөлөгчийн газар 42 загварын 106,000 орчим машиныг аюулгүй байдлын шалгалтаар оруулж, баталгаажуулах арга хэмжээ авч эхэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар тэднээс 20,000 гаруй нь үзлэг шалгалтад хамрагдалгүй үлджээ. Тэгвэл Өмнөд Солонгосын Газар, Дэд бүтэц, Тээврийн яам өнөөдөр мэдэгдэл гаргаж, эдгээр машинуудыг маргаашнаас эхлэн замын хөдөлгөөнд оруулахыг хориглож байгааг зарлалаа.

Үлдсэн 20,000 машины эзэд шалгалтанд орохоос өөр зориулалтаар хөдөлгөөн оролцох ёсгүй бөгөөд зөрчвөл нэг жил хүртэл шоронд хорих, эсвэл их хэмжээний мөнгөн торгууль ноогдуулах шийтгэлтэй болж байна.

Мөн Өмнөд Солонгос дахь BMW компанийн төлөөлөгч гэмтлийг нь шийдэх хүртэл зээлээр унуулах 14,000 гаруй автомашин бэлдээд байгааг мэдээлжээ.

Тус компани өмнө нь худалдан авагчдаасаа уучлал гуйж байсан юм. Зөвхөн Өмнөд Солонгосын зах зээлд борлуулсан машинуудаас гал гарах болсон шалтгааныг нарийвчлан судалж байгаагаа Герман дахь BMW-ийн төв мэдэгдээд байна.

 

Эх сурвалж: Associated Press