Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

ЗТХ-ийн дэд сайдад УБТЗ-ын орлогч дарга Л.Халтарыг нэр дэвшүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

МАН-ын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болжээ. Тус  хурлаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/263082504420222/

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Саяхан МАН-ын сахилга хариуцлагыг чангатгах тухай, хариуцлага тооцож ажиллах тухай тогтоол баталсан. Энэ тогтоолыг өнөөдөр бид Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн ярилцлаа. 

МАН удирдах зөвлөлийн тогтоол:

Сахилга хариуцлагыг чангатгах

  • Улстөрийн болон ёсзүйн шаардлага хангаж ажиллахгүй байгаа хүмүүстэй хатуу хариуцлага тооцож ажиллах
  • Дээрх чиглэлийг үүрэг болгон ажиллахад МАН-ын дарга У.Хүрэлсүхэд даалгасугай гэсэн тогтоол гаргалаа.

Мөн ЗТХ-ийн дэд сайдыг томилох тухай хэлэлцлээ.

Дэд сайдын боловсон хүчний бүртгэлтэй байсан болон өөрсдөө хүсэлт гаргасан долоон хүнээс Л.Халтарыг нэр дэвшүүлэхээр боллоо.

Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Улаанбаатар төмөр замын орлогч дарга, удирдах албан тушаалд ажиллаж байсан. Одоо УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байгаа юм" гэлээ.

Монголын төрийг төр шиг байлгахын төлөө ажиллана

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар "Төрийн албаны тухай ёс зүй, сахилга хариуцлагын тухай төслийг бид шинэчлэн найруулахаар ажиллаж байна. Уламжлалт төрийн реформыг хэрэгжүүлнэ. 

Энэ чиглэлийн ажлыг бид улам эрчимжүүлж, Монголын төрийг төр шиг байлгахын төлөө ажиллана" гэв.