БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газар, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар, Эрхүү мужийн Засгийн газар болон Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран 10 дахь удаагаа “Монгол, Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт” энэ сарын 17-19-ний өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотод болно.
Тус арга хэмжээний хүрээнд хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид талбайн түрээсийн төлбөргүйгээр үзэсгэлэн худалдаанд оролцох, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах төслүүдээ танилцуулах боломжтой юм.
Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд бүртгэж байгаа аж.
Эх сурвалж: ХХААХҮЯам