Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ эриний иргэнийг төлөвшүүлэх IB хөтөлбөр

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 27
Сурталчилгаа
 

Хичээлийн шинэ жил хаяанд ирж эцэг эхчүүд хүүхдээ ямар сургуульд сургах талаар хэн нэгний ам дамжсан яриа болон интернэтээр мэдээлэл хайж байгаа энэ үед бид сургуулиудын сургалтын хөтөлбөрийн талаар судалж эхэлсэн юм. Саяхныг хүртэл сургуулиуд том байр, гадаад багш, тохилог орчноо илүүтэй танилцуулдаг байсан бол одоо сургалтын хөтөлбөр, чанараараа өрсөлддөг болсон нь авууштай ахиц юм.

Эртний Грекчүүд хүүхдийнхээ хүмүүжилд ихээхэн анхаарч, оюун ухаан, гоо зүй, бие бялдрын хөгжилтэй, биеийн гоо сайхныг ёс суртахууны сайн үйлстэй хослуулсан “төгс иргэн” болгон төлөвшүүлэхийг зорьдог байжээ.

Уг хандлага олон зуун жилийн дараа эргэн сэргэж дэлхийн боловсролын чиг хандлага агуулгад биш хандлагад тулгуурлан, зөвхөн мэдлэгтэй, чадвартай эзэмшүүлэх төдий бус хүнлэг, өгөөмөр эерэг хандлага бүхий “Дэлхийн иргэн” болгон төлөвшүүлэхэд чиглэдэг болов. Энэ дагуу боловсролын хөтөлбөр, сургалт ч өөрчлөгдөн шинэчлэгдэх шаардлагатай тулгарав.

Ажил дээрээ амжилт гаргахад мэргэжлийн ур чадвар шаардагддаг ч карьераа өсгөж, амжилтаараа түүчээлж буй хүмүүсийн олонхи нь салбартаа хамгийн сайн мэргэжилтнүүд биш “дотоод ур чадвар”-ыг бусдаас илүү эзэмшсэн байдаг болжээ. Тэгвэл хүн төрөлхтөн, нийгмийн хөгжлийн явцад үүсч буй шаардлагыг боловсролын хөтөлбөрөөр засах боломжтой. Уг шаардлагаас ч гэж хэлж болохоор үүссэн зүйл нь боловсролын олон хөтөлбөрүүд юм.

Монгол Улсын ЕБС-уудын “Цөм” хөтөлбөр, Английн Кембрижийн хөтөлбөр гэх мэт бидний танил болсон хөтөлбөр, сургалтууд бүгд л боловсролын салбарын шинэчлэл, шаардлагаар бий болсон гэхэд хилсдэхгүй. Үүний нөгөө талд Швейцар, Австрали, Английн хөтөлбөр, Америкийн гэх мэт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын тогтолцоо, чиглэлүүд өөр өөрийн стандарт, хөтөлбөрөөр явдаг ч өөр хоорондоо хөтөлбөрөө дүйцүүлэн хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүйн тухай асуудал ч давхар үүсч эхэлжээ. Тэгвэл боловсролын салбар, хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн мэдлэг, чадвар, хүмүүнлэг байдлыг хослуулахын зэрэгцээ дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдсөн, нэн шинэ хөтөлбөр зохиогдсон нь International Baccalaureate Diploma Programme (IB) байлаа. 

1968 онд Женевт ашгийн бус боловсролын сан байгуулагдаж International Baccalaureate Diploma Programme (IB) хөтөлбөрийг боловсруулсан нь өдгөө дэлхийн 148 улсын 3918 сургуулийн үндсэн хөтөлбөр болон өргөжжээ. Хагас зуун жилийг үдэж буй IB хөтөлбөрийг судлах явцдаа нэгэн сонирхолтой мэдээлэл олж авсан нь уг хөтөлбөр Монгол Улсад нэвтрээд даруй 3 жил болж буй явдал байлаа.Иймээс бид IB хөтөлбөрийн эрхийг авсан The English School of Mongolia-иар онцлон зочилж, уг хөтөлбөрийн үр өгөөж, давуу талын талаар сонирхсон юм.

IB хөтөлбөр МОНГОЛД 

 

Олон улсын бакалавриат гэдэг нь бакалаврын зэрэгтэй төгсгөхгүй. Харин бакалаварын суурь болж өгөхийн зэрэгцээ Theory of Knowledge хэмээх үндсэн хичээлээр өргөн цар хүрээтэй мэдлэгтэй болох, өөрсдийн мэдлэгийн үүрэг, мөн чанарыг мэдэх, аливаад шүүмжлэлтэй хандахад суралцах зэргээр сурагчийн хувийн хөгжилд гол анхаарлаа хандуулдаг байна.

Монгол Улсад уг хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж буй The English School of Mongolia-гийн захирал Грэм Хилл Парламентын гишүүн, эмч, хуульч гээд ямар ч мэргэжил эзэмшсэн бай тухайн хүн Монголдоо хэрэгтэй, эерэг хүмүүс болох ёстой. Тэдний нүдийг нээж, дэлхий ертөнцийг өргөн өнцгөөр харахад, гадагш явж сурсан зүйлээ Монголдоо хэрэгжүүлэн эх орныхоо хөгжилд, ирээдүйд хувь нэмрээ оруулдаг иргэн бэлтгэх нь нь манай сургуулийн эрхэм зорилго. Дэлхийн боловсролын төв цэг нь, боловсролын шалгарсан хувилбар нь англи хөтөлбөр учраас бид гадаад хэл дээр суралцах ёстой. Үүний зэрэгцээ өнөөх чадвар бус хандлага тэргүүнд тавигддаг болсон өнөө цагт IB хөтөлбөрөөр суралцах нь монгол сурагчдад, Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй гэж бид энэ хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлсэн. Монгол сурагчид IB хөтөлбөрт мянга мянгаараа сурахгүй байж болно.

Манай сургуулийн ахлах ангийн сурагчдын 30 хувиас хэтрэхгүй хүүхэд IB сонгож төгсдөг (бусад сурагчид Кембриджийн ахлах сургуулийн дипломтой төгсдөг). Энэ нь тус хөтөлбөрийг ирээдүйд ойртуулсан, сургалтын чанартай, бусад давуу талтай, сорилго өндөртэй хөтөлбөр гэдгийг баталж байгаа юм гэлээ.

IB хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхийг авахын тулд тухайн хөтөлбөрт заасан стандартын 4-5 удаагийн шалгалтыг өгдөг байна. Багш, суралцагчдын тоо, нэг суралцагчид баримтлах аюулгүйн дүрэм, үдийн хоолны цэс гэх мэт олон шалгуурыг давсны эцэст 2 жил IB хөтөлбөрөөр сургалт олгох эрх авдаг байна. Үүний дараа 2 жил тутамд тогтмол шалгалтад орж, эрхээ сунгуулах зарчмаар хөтөлбөрөө үргэлжлүүлдэг аж. Мэдээж хөтөлбөрийг сонгон суралцаж буй хүүхдүүдийн дүн ч нөлөөлдөг. 2015 онд Монголд нэвтэрсэн IB хөтөлбөрийн ач холбогдлыг эцэг эхчүүд, хүүхдүүд төдийлөн ойлгож хүлээн аваагүй байна. Харин энэ жил төгсөж буй сурагчдын 30 гаруй хувь нь тус хөтөлбөрөөр суралцсан гэдэг нь манай улсын хувьд бол том тоо юм.

IB хөтөлбөрийг сонгож буй хүүхдүүд ухаалаг, зорилго нь тодорхой болчихсон, энэ хөтөлбөрийн давуу талыг ойлгосон байгаагаараа бусдаасаа ялгардаг. 

IB хөтөлбөрийг судлах явцдаа шантарч Кембрижийн хөтөлбөр рүүгээ буцаж ордог хүүхдүүд ч бий. Харвард, Оксфорд гэх мэт нэр хүндтэй сургуулиуд IB хөтөлбөрөөр суралцсан хүүхдүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч, энэ хөтөлбөрөөр суралцсан хүүхдүүдийг хүлээн авах сонирхолтой байдгийн учир эндээс тодорно. Учир нь суралцагч сонгосон бүх хичээлдээ онц байж бүрэн дүүрэн болдог. Сонгосон хичээлүүдийнхээ нэгт л хангалтгүй дүн авахад бүх хичээл хангалтгүй гэж тооцогддог. IB хөтөлбөрөөр суралцагчид 3 хэлээр бүрэн дүүрэн ойлголцдог, эзэмших мэргэжлийнхээ суурь хичээлийг гүнзгийрүүлэн судладаг, хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцдог, урлагийн ойлголттой, мэдрэмжтэй байх гэх мэтээр ТӨГС ИРГЭН болж хүмүүждэг. Тиймдээ ч IB хөтөлбөрийг сонгон суралцагчид бусад хөтөлбөрөөр суралцагчидтай 30:70 гэсэн харьцаатай байгаа нь тэргүүлэгчдийн ерөнхий зүй тогтлын хэмжээтэй нийцэж буй юм.

Монгол дахь IB хөтөлбөрийн багш нар 

 

“The English School of Mongolia” сургуулийнхан багш нараасаа мэргэжлийн чадвар, мэдлэгээс гадна ёс зүй, дотоод ур чадварыг нь шалган сонгож авдаг гэдгээ онцоллоо.
Тухайн хүн өөрийн орны соёлоо тээж ирдэг. Үүнд нь өөрийнх нь сурсан боловсролын тогтолцоо ч багтаж байдаг. Австрали багш өөрийн орны арга барилаар хүүхдүүдээ дүгнэдэг, англи, америк багш нар чөлөөтэй харилцаатай байдаг нь хүүхдүүдийг ч мөн бусадтай чөлөөтэй, нээлттэй харилцдаг болгодог гэх мэт онцлогтой байдаг. Энэ мэтчилэн олон орны багш нар өөрдсийнхөө хандлагаар аливаад ханддаг нь эргээд хүүхдүүдийг дэлхийн аль ч улс орны иргэнтэй харьцах чадвартай уян хатан, нээлттэй, мэдрэмжтэй болгож задалж өгдөг байна.

Хувь хүний хөгжмийн, урлагийн боловсролын нөлөө их. Тиймээс The English of Mongolia сурагчдаа урлагаар дамжуулан хүмүүжүүлэхэд ч анхаардаг аж. Тухайлбал дэлхийн сонгодог бүтээлүүдийг тайзнаа амилуулах хүүхдүүд сонгодог эхтэй нь танилцаж, уншин ойлгож, улмаар тайзан дээр гаран жүжиглэх замаар өөрийн далд авьяасыг нээж, цаг баримтлах, багийн ажиллагаанд суралцдаг байна. Урлагаас хүнд суулгадаг нинжин, өрөвч зан, дотоод мэдрэмж нь ч давхар хөгждөг.

THE ENGLISH SCHOOL OF MONGOLIA 

 

700 орчим хүүхэд суралцдаг энэ сургууль хажуудаа сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгтэй ба 3-5 настнууд Кембриджийн хөтөлбөрийн дагуу англи хэлийг анхлан үзэж эхэлдэг байна.

Таван настнууд дунд сургуульд элсэн орох бэлтгэлээ бүтэн жилийн турш хангадаг аж. Тэд өдрийн цагаар унтахгүй, Англи хэл, тоо, үсгээ үзэж цэцэрлэг биш сургуулийн системээр суралцдаг. Иймд анги дэвшин, нэгдүгээр ангид сурагчийн ширээний ард сууж эхлэхэд тус сургуулийн цэцэрлэгийн төгсөгчид бусад хүүхдүүдээс ялгардаг гэж бага ангийн багш нь ярьлаа. Тэдгээр хүүхдүүд өдрийн хоолондоо орох, гадаа гарахдаа нэг цуваагаар яваад сурчихсан, илүү төлөвшсөн байдаг байна.    
Хэдий цөөн ч гадаад хүүхдүүдтэй тул хоолны цэс нь олон улсынх гэнэ. Хүүхдүүд зөвхөн монгол хоол идэхгүй, Япон, Орос, Итали гэх мэт олон үндэстний хоол иднэ. Жигнэсэн ногоог хоолны цэсэндээ багагүй хэмжээгээр оруулдаг зэргээс хүүхдийн эрүүл зөв зохистой хооллоход ихээхэн анхаардаг нь харагдсан. 

Дийлэнх эцэг эх хүүхдийнхээ боловсролд анхаарах болсон нь сайн хэрэг ч сонирхсон сургуулийнхаа талаар мэдээлэл авах гэж удирдлагуудтай нь уулздаггүй, биечлэн сургуультай танилцдаггүй, эцэг эхчүүдийн өдөрлөг гэх мэт үйл ажиллагаанаас л мэдээлэл авч, заримдаа ам дамжсан мэдээлэлд тулгуурлан сонголтоо хийж байна. Мянга сонсохоор нэг үз гэдэг болохоор Баянзүрх дүүрэгт байрлах, ESM Олон улсын дунд сургуулиар зочлоод үзэхийг сургууль хайж буй эцэг эхчүүддээ зөвлөх байна.

Холбоо барих:

Л.Эрдэнэжаргал

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.