Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Орбис Нүдний Нисдэг Эмнэлгийн нээлтийн арга хэмжээ болно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 14
iKon.MN

Чингис зочид буудлын 2 давхарын хурлын танхимд 

09:30 цагт "Хуурай ба хагас хуурай бүс нутгийн хөгжил ба хамгаалалт, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжууд" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана. Хуралд 5 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцоно. 

ЭМЯ-ны "А" танхимд

10:00 цагт Орбис Олон улсын байгууллагын Нүдний Нисдэг Эмнэлгийн нээлтийн арга хэмжээ болно. Монгол улсын Эрүүл Мэндийн Яамны урилгаар Орбис Нисдэг Нүдний Эмнэлэг 8 дах удаагаа ирж Улаанбаатар хотноо 2018 оны 8-р сарын 12-30 хооронд гурван долоо хоногийн сургалт зохион байгуулах гэж байна. Орбис Нүдний Эмнэлэг нь MD-10 агаарын хөлөгт байрладаг дэлхий дээрх цорын ганц, АНУ-н магадлан итгэмжлэгдсэн нүдний эмнэлэг юм.

MN хэвлэл мэдээллийн төвд 

11:00 цагаас Бензин шатахууны үнийн өсөлт их дээд сургуулийн сургалтын төлбөрт нөлөөлж байгаа талаар Ардчилсан оюутны холбоо хэвлэлийн хурал хийх гэж байна. Энэ үеэр их дээд сургуулийн сургалтын төлбөртэй холбоотой хийсэн судалгааны дүнгээ танилцуулах юм. 

12:00 цагт ИЗНН -ыг 2018 оны нөхөн сонгуульд орох эрхийг СЕХороо хязгаарласан гэж үзэн тус намаас мэдээлэл хийнэ.

ЭМЯ-ны "А" танхимд

13:00 цагт “Монголын Мэдрэлийн Сэргээн Засахын Анхдугаар Конгресс” хэвлэлийн хурал болно.

Блю Скай зочид буудал,Топаз хурлын танхимд 

14:30 цагт Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг чадавхжуулах, туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монгол, Солонгос улсын “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-үүд “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурна.