2019/10/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.53₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-6°
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S31
20:00
S31
21:00
S31
-2°
22:00
S31
-2°
23:00
S31
-3°
00:00
S31
-3°
01:00
S31
-4°
02:00
S31
-4°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алуурчин халимын “гашуудал” өндөрлөж, хэвийн амьдралд шилжжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 13
iKon.MN

Төрөөд удалгүй эндсэн зулзaгаа толгой дээрээ тээж, 17 хоногийн турш 1,600 орчим километр замыг туулан далайд аялсан алуурчин халим гашуудлаа өндөрлөж, хэвийн амьдралд шилжсэн тухай АНУ-ын Халим Судлалын төв өнгөрсөн амралтын өдөр мэдээлжээ.

Тэд 20 настай эх халим Бямба гарагийн үдээс хойш ан хийж байгааг олж илрүүлж, биеийн байдал нь сайн байгааг тогтоосон байна.

Харин амьгүй зулзага нь далайн ёроолд үлдсэн тул шинжлэх боломж байгаагүйг мэдээлжээ.

Долдугаар сарын 24-нд анх судлаачид түүнийг Канадын Ванкувер болон АНУ-ын Вашингтон мужийн Сан Хуаны арлуудын хооронд амьгүй зулзагаа тээн аялж байгааг илрүүлсэн юм. Зулзага нь 24-ний өдөр мэндэлсэн ч удалгүй амьсгал хураасан юм байна.

Урьд өмнө халимны ийм урт үргэлжилсэн гашуудлыг огт бүртгэж байгаагүй гэнэ.

Алуурчин халим нь устахын ирмэг дээр байгаа ховор төрөл зүйлд тооцогддог тул судлаачдын хяналтад байдаг. Сүүлийн 20 жилийн хугацаанд энэ халимны шинээр мэндэлсэн үр төлийн 75 хувь орчим нь амьдарч чадалгүй эндэж байжээ.

Эмгэнэн гашуудаж яваа эх халимын тухай мэдээ дэлхийн амьтанд хайртай хүмүүсийн анхаарлыг татаж байсан юм. Алуурчин халим нь манай дэлхийн хамгийн ухаалаг амьтдын нэгт тооцогддог. Түүний тархины сэтгэл хөдлөлийн хэсэг нь маш сайн хөгжсөнийг эрдэмтэд тогтоож байжээ.

 

Эх сурвалж: Xinhuanet

 

x