Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг хүнд ногдох АРХИ 8.2 литр болж нэмэгджээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 8 сарын 14
iKon.MN

Монгол Улсын нэг хүнд ногдох архины хэмжээ 8.2 литр болж, өмнөх оныхоосоо нэмэгджээ. Энэ тоо 2016 онд 8.0, 2015 онд 7.1 литр байжээ. Өөрөөр хэлбэл, архины үйлдвэрлэл нэмэгдсэн байна. 2017 оны байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 

  • Спиртний 9
  • Архины 45
  • Дарсны 10
  • Шар айрагны 19 үйлдвэр байна гэсэн тооцоо нь Үндэсний статистикийн хорооноос хийж, саяхан нийтэлсэн Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтүүд 2017 судалгааны дүн.
Энэхүү судалгаанд хүнсний хангамжийг улсын хэмжээнд, тухайн хүнсний бүтээгдэхүүний жилийн нийт нөөцийг жишсэн хүн амын хүнсний жилийн хэрэгцээнд харьцуулснаар тодорхойлогдоно. Жишсэн хүн ам гэж насны бүлэг тус бүрийн хүний тоог шилжүүлэх итгэлцүүр ашиглан ижил түвшний дундаж хүнд шилжүүлэн тооцсон хүн амыг хэлнэ. 

 15 ба түүнээс дээш насны нэг хүнд ногдох архи, согтууруулах ундааны хэмжээ

  2015 2016 2017
Архи 10.1 11.4 11.7
Дарс 1.1 0.9 1.2
Шар айраг 42.1 42.3 40.2

Хэрэв архи, согтууруулах ундааг 15 ба түүнээс насны нэг иргэдэд хуваавал нэг хүнд 11.7 литр архи, 1.2 литр дарс, 40.2 литр шар айраг ногдож байна.

Архи, шар айраг, спиртийн үйлдвэрлэл, биет хэмжээгээр

 

Нэг хүнд ногдох архи, шар айраг, спиртэн бүтээгдэхүүн, биет хэмжээгээр(нийт хүн ам, насанд хүрэгчдэд ногдуулснаар)

 

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо