2020/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,804.74₮
B30
УЛААНБААТАР
17°
|
10°
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
11°
|
08:00
S26
09:00
S26
10°
10:00
S26
12°
11:00
S26
14°
12:00
S26
15°
13:00
S26
15°
14:00
S26
16°
15:00
S30
16°
16:00
S30
17°
17:00
S30
17°
18:00
S30
15°
19:00
S30
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мал угаалгын ажилд зөөврийн тоног төхөөрөмж ашиглаж байна

A.Жаргал
2018 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг

Малын угаалгын ажил орон нутагт үргэлжилж байна.

Зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө бог малыг усанд умбуулан угаадаг байсан уламжлалт арга хэмжээг сэргээж, зориулалтын зөөврийн тоног төхөөрөмжийг ХХААХҮЯ-наас аймгуудад хүлээлгэн өгч байна. Энэ удаад салбарын төвийн бүсийн зөвлөгөөний үеэр Өвөрхангай аймагт уг төхөөрөмжийг үзүүлэх сургалт болжээ.

Малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нийт 225 ширхэг мал угаалгын зөөврийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгснөөр нийт бог малын 30 хүртэл хувийг угаах буюу креолинжүүлэх боломж бүрджээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан салбар яам малаа аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх шат дараатай, олон төрлийн арга хэмжээ авч байгаагийн нэг нь энэ аж.

Бог малыг бүтэн биеэр умбуулан угааснаар малын амьдын жин нэмэгдэж, арьс эрүүлжинэ.

Паразит, шимэгч өвчнөөс урьдчилан сэргийлснээр түүхий эдийн чанар сайжирч, үнэ ханш нь өсөх түүнийгээ дагаад малчдын орлогыг нэмэгдэнэ гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллага онцолж байна. Өөрөөр хэлбэл, нэгж малаас малчинд өгөх өгөөж 30 хувиар дээшилж, цаашлаад мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой манай улсын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх ач холбогдолтой.

Мал угаалгын ажилд зөөврийн тоног төхөөрөмж ашиглаж байгаад орон нутгийн малчид талархаж байгаа аж.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x