2019/10/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.60₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S30
10°
16:00
S30
17:00
S26
18:00
S26
19:00
S26
20:00
S26
21:00
S26
22:00
S29
23:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Осолдсон галт тэрэгний зорчигчдыг бүгдийг нь бүртгэн, биеийн байдлыг нь хянаж байгаа гэв

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 13
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатраас Сайншандын чиглэлд явж байсан суудлын галт тэрэгний зүтгүүр унаж, дөрвөн вагон замаас гарсан үйл явдал болж өнгөрсөн билээ.

Дорноговь аймгийн түргэн тусламжид өчигдөр буюу 12-ны өглөөний 05 цаг 07 минутад гал тэрэгний осол болж зарим хүн гэмтэж, бэртсэн байдалтай байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Дорноговь аймгийн Эрүүл Мэндийн Газар, Айраг, Даланжаргалант сум болон Төмөр Замын эмч ажиллагсад хамтран осол болсон газар дээр очиж яаралтай арга хэмжээ авч ажиллажээ.

Галт тэргэнд нийт 328 зорчигч байснаас хүнд бэртсэн хоёр зорчигч, эмнэлгийн үзлэг, оношилгоонд хамрагдах шаардлагатай 120 гаруй хүнийг Говьсүмбэр аймгийн Нэгдсэн Эмнэлэг рүү хүргэжээ.

Бусад зорчигчдын хувьд хөнгөн хэлбэрийн, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй тархины доргилт, зөөлөн эдийн гэмтэл авсан байна. Галт тэргэнд нийт гурван бие давхар эмэгтэй зорчиж байсны нэг нь Айраг суманд үлдэж, хоёр нь Дорноговь аймагт очиж, харьяалагдах эмч нарт нь үзүүлжээ.

Хүнд бэртсэн хоёр хүний нэг нь 57 настай эмэгтэй, тархины гэмтэл авсан тул Улаанбаатар хот руу шилжүүлсэн байна. Нөгөө хүнд бэртсэн зорчигч 48 настай эмэгтэй, баруун талын хавирганууд нь хугарч, уушги гэмтсэн байсан. Тус эмэгтэйд Гэмтэл Согог Үндэсний Төвөөс долоон хүний бүрэлдэхүүнтэй эмч нар Говьсүмбэр аймагт очиж мэс засал хийжээ. Тэрбээр одоогоор аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Эрчимт Эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа, биеийн байдал тогтворжиж эхлэхээр Улаанбаатар хот руу шилжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин “Галт тэргэнд зорчиж явсан бүх хүмүүсийг овог нэр, гэрийн хаягтай нь бүртгэж авсан. Эдгээр хүмүүсийг гэрийн хаягт харьяалагдах эрүүл мэндийн байгууллагууд хянах болно. Хэрэв тэдэнд ямар нэгэн өвчин, зовуурь илрэх юм бол бид хэзээд үзлэг хийж, тусламж үзүүлэхэд бэлэн байна” гэлээ.

 

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам

x