Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс ӨМӨЗО-той хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хоорондын худалдааг нэмэгдүүлнэ

A.Жаргал
2018 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

ХХААХҮЯ-ны удирдлага, холбогдох албаны хүмүүс энэ сарын 8-10-ны өдрүүдэд "Дэлхийн наранцэцгийн салбарын хөгжлийн форум" болон "Олон Улсын соёл, жуулчлалын наадам"-д оролцохоор БНХАУ-ын ӨМӨЗО-нд томилолтоор ажиллажээ.

Төлөөлөгчид томилолтоор ажиллах хугацаандаа ХөТао-н аж үйлдвэр, цахим худалдааны цогцолбор, ХунгБао мах боловсруулах үйлдвэр, ВэйШинь ноолуурын үйлдвэр, Баяннуур хотын орчин үеийн хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн танхим зэргээр зочилж, ажил байдалтай нь танилцаж хотын Ардын засгийн газрын тэргүүлэгч Чанг Жи Ганг, Баяннуур хотын засаг дарга Жанг Шиао Бинг, Баяннуур хотын засаг даргын орлогч Гуо Ганг нартай уулзаж, хамтран ажиллах чиглэлүүдээ тохирсон байна.

Тухайлбал, хоёр орны хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, тэр дундаа махны экспортыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах үзэсгэлэн худалдаа хамтран зохион байгуулах, салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэхэд хамтран ажиллахаар болжээ. Мөн газар тариалангийн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, тариалангийн талбайд ойн зурвас байгуулах чиглэлээр харилцан туршлага солилцох аж. 

Арга хэмжээний нээлтийн үеэр "Монгол Улс, БНХАУ харилцаа, хамтын ажиллагаагаа стратегийн түншлэлийн шинэ шатанд гаргахаар ажиллаж байна. Энэ хүрээнд хил залгаа орон нутгийн түвшний харилцаа, хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой” гэж Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлжээ.

 

Эх сурвалж: ХХААХҮЯам