Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгосын удирдагчид гурав дахь удаагаа Пёньянд уулзахаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хойд ба Өмнөд Солонгосыг тусгаарлаж байдаг зурваст орших Панмунжом тосгоны Хойд Солонгосын хэсэгт уулзсан талууд удирдагчдынхаа дараачийн уулзалтын товыг ерөнхийд нь тохиролцсоноо сая зарлалаа.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар ирэх есдүгээр сард Хойд Солонгосын нийслэл Пёньянд уулзахаар болжээ.

Харин уулзалт болох өдрийг эцэслэн тохирч чадаагүй байна.

Үүнээс гадна талууд Панмунжомын Тунхаглалын хэрэгжилтийн талаар өнөөдөр хэлэлцжээ. 

Хоёр Солонгосын одоогийн удирдагчид анх дөрөвдүгээр сард Панмунжом тосгоны Өмнөдийн талд уулзаж байсан бол тавдугаар сард хоёр дахь удаагаа тус тосгоны Хойд Солонгосын хэсэгт уулзсан юм.

Харин гурав дахь уулзалт нь ийнхүү Пёньян хотод болох гэж байна.

Хоёр Солонгосын өмнөх удирдагчдын уулзалтууд 2000, 2007 онуудад мөн Пёньянд болж байсан юм. Хойд Солонгосын удирдагчид бүх Солонгосын нийслэл нь Пёньян хот гэж үздэг тул түүхэн уулзалтуудыг Сөүлд хийхээс татгалзаж, Пёньянд зохион байгуулдаг гэсэн яриа байдаг.

 

Эх сурвалж: Yonhap News