Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Стандарт банк Эрдэнэтийн үл хөдлөх хөрөнгө болон эрсдэлийн сангаас өрөө суутган авч болох шүүхийн шийдвэр гарчихлаа"

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mp.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Эрдэнэт болон Стандарт банкны хооронд 270 сая ам.долларын асуудал байгаа юм байна лээ. Үүнээс нэн даруй Стандарт банканд төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр дээр 98 сая ам.доллар гэсэн тоо байгаа. Үүн дээр хүү, торгууль, өмгөөлөгчийн зардал нэмэгдээд явна. 

Эрдэнэт үйлдвэрийн оффисын барилга, Уурхайчин соёлын ордон гэх мэт үл хөдлөх хөрөнгүүд болон Англид байдаг эрсдэлийн санд хуримтлуулсан хөрөнгөөс шууд өрөө суутган авч болно гэсэн шүүхийн шийдвэр гарчихаад байна. Энэ шийдвэрийг дэлхий даяар дагана. 

98 сая ам.долларын өрийг Эрдэнэтчүүд төлөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Манай Эрдэнэтэд орон сууцгүй 2, 3 мянган өрх байдаг. Тэр мөнгөөр орон сууцгүй иргэдээ орон сууцжуулж, хотод маш олон ажлын байр бий болгох боломжтой. 

Нэг хүн "Би хуурамчаар гарын үсэг зураад хулгай хийсэн нь үнэн. Гэхдээ надад мөнгө байхгүй" гэж хэлээд төр нь "За яах вэ. Наадах аа таван жил шоронд суулга" гээд улс өмнөөс нь өрийг нь төлөх үйлдэл байж болохгүй.

Тиймээс энэ хэргийг шалгуулахаар Улсын ерөнхий прокурорт хандаад байна.

Шүүхийн шийдвэр гарчихаад байхад Үйлдвэрийн удирдлагууд болон аймгийн Засаг дарга ажлаа хийхгүй найр наадам хэсээд алга болсон байна. Шулуухан хэлэхэд Эрдэнэт үйлдвэр энэ зун 40 жилийнхээ ойг хоёр удаа тэмдэглэсэн. Мөн даншиг наадам хийсэн. Булганы наадамд бас оролцож байгаа юм. 

Үүнээс харахад Эрдэнэтийг дампууруулах гээд бүр шийдчихсэн байна" хэмээн ярилаа.