2018/08/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,464.56₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B28
УЛААНБААТАР
22°
|
10°
B30
УЛААНБААТАР
24°
|
12°
03:00
S44
11°
04:00
S44
11°
05:00
S44
10°
06:00
S44
07:00
S44
11°
08:00
S44
12°
09:00
S44
14°
10:00
S44
15°
11:00
S44
17°
12:00
S32
18°
13:00
S32
18°
14:00
S32
19°

Замын-Үүд рүү суудлын автомашинаар явж байсан хоёр иргэн үерт урсаж амиа алджээ

ikon.mn
2018 оны 8 сарын 13
iKon.MN

Дорноговь аймгийн Айраг суманд наймдугаар сарын 12-ны өдрийн 02:00-19:15 цагийн хооронд орсон борооны улмаас хонхор газарт их хэмжээний ус тогтож, найман айлын гэр усанд автсан тухай дуудлага 04:40 цагт аймгийн онцгой байдлын газарт иржээ.  

Дуудлагын дагуу Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги,  Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Айраг сум дахь Улсын нөөцийн салбар, орон нутгийн иргэд зэрэг нийт  36 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, үерт автсан 20 гаруй айл өрх, нэг автомашиныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

Мөн үер буух үеэр хоёр хүн урссан тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн таван алба хаагч, нэг автомашин, нэг завьтайгаар  150 км зам туулан очиж,  Хэнтий аймгийн Хэрлэн сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан иргэн Э (37 настай, эмэгтэй), Н (50 настай, эмэгтэй) нарын  цогцсыг голын уснаас гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 
 
 
 
 
 

 

x