Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ЕБС-ийн Эрүүл мэндийн хичээл заах сургагч багш нар бэлтгэх сургалтын нээлт болно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 13
iKon.MN

08:30 цагт Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлд хэрэгжиж буй авто замын шинэчлэлт, томоохон бүтээн байгуулалтын ажилтай танилцана. /Хангардь ордны баруун талаас /0712 УНА/ хөдөлнө/

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр

09:00 цагт ЕБС-ийн Эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш нар бэлтгэх сургалтын нээлт болно.

Кемпински Зочид буудал II давхар

09:30 цагт “ДЭЛХИЙН ТАРВАГАНЫ ЗҮЙЛҮҮД” сэдэвт олон улсын тарвага судлаачдын YII хуралдаан эхэлнэ.

MN мэдээллийн төвд

11:00 цагт Сүүлийн жилүүдэд гарч байгаа үйлдвэрийн ослын талаар барилгын компанийн төлөөлөл мэдээлэл хийнэ. Мөн энэ сарын 8-нд барилгын өргөгч краны тросс тасарч 17 настай залуу амиа алдсан хэрэгтэй холбогдуулан мэдээлэл өгнө.

СЗХ-ны байрны 211 тоот танхимд

11:00 цагт Хөрөнгийн болон даатгалын, ББСБ-ын, ХЗХ-ны зах зээлийн II улирлын статистикийг танилцуулна.