Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Осолдсон галт тэрэгний орчмыг сэргээхээр ажиллаж байна

Т.Саран, iKon.mn
2018 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р километрийн 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарч, галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан талаар бид мэдээлсэн билээ. 

Осолдсон вагоныг засахаар Улаанбаатар төмөр замын ажилчид шуурхай ажиллаж байна.

ВИДЕО үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/914493215402914/

Сэргээн босголтын ажилд туслахаар ОХУ-аас нэмэлт хүч ирж буй. Осолдсон илчит тэрэгний нийт жин 150 орчим тонн.

Мөн дээрх ослын улмаас гэмтсэн хүмүүсийг Дорноговь аймгийн Сайншанд сумын эмнэлэгт хүргэн, эмнэлгийн тусламж үзүүлжээ. Даатгал, эмнэлэг, онцгой байдлын алба бүтэн, Төмөр замын удирдах газар болон осол болсон газар дээр ЗТХЯ удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болж Дорноговь аймгийн Айраг сум нилэнхүйдээ усанд автаад байна. Үүний улмаас галт тэрэгний замын хөдөлгөөнийг хаагаад байгаа юм.