Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Осолдсон вагоныг засахаар ОХУ-аас нэмэлт хүч дууджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Дорноговь аймгийн Цомог -Айраг өртөөний хоорондын замын 747-р километрийн 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарч, галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан талаар бид мэдээлсэн билээ.

Харин осолдсон вагоныг засахаар Улаанбаатар төмөр замаас сэргээн босголтын кранаа ашигласан ч дийлэхгүй байгаа тул ОХУ-аас нэмэлт хүч дууджээ.

Удахгүй нэмэлт хүч Сүхбаатарын хилээр орж ирэх аж. Осолдсон илчит тэрэгний нийт жин 150 орчим тонн.

Мөн дээрх ослын улмаас гэмтсэн хүмүүсийг Дорноговь аймгийн Сайншанд сумын эмнэлэгт хүргэн, эмнэлгийн тусламж үзүүлжээ. Даатгал, эмнэлэг, онцгой байдлын алба бүтэн, Төмөр замын удирдах газар болон осол болсон газар дээр ЗТХЯ удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болж Дорноговь аймгийн Айраг сум нилэнхүйдээ усанд автаад байна.

Айраг суманд автозамын хоёр талаар байдал ийм байна: