Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Галт тэргэнд явсан зорчигчдоос нэг хүний биеийн байдал хүнд, 6 том хүн, 3 хүүхэд гэмтсэн байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын галт тэрэг хүчтэй үерийн улмаас замаасаа гарсан осол өнөөдөр өглөө гарлаа.

“УБТЗ” ХНН-ээс өгсөн мэдээллээр уг галт тэргэнд 328 зорчигч сууж явжээ. Зорчигчдын биеийн байдлын талаар ЭМЯ-наас тодрууллаа. 

"Цомог -Айраг өртөөний орчимд болсон ослын газар дээр ЭМЯ-наас ажлын хэсэг гаргаж ажиллаж байна. Дорноговь аймгийн эмч, төмөр замын бага эмч, жолооч нар ажиллаж байна.

Нэг хүн амьсгалын дутагдалтай биеийн байдал хүнд, зөөлөн эдийн болон хөнгөн гэмтэлтэй 6 том хүн, 3 хүүхэд байна. Эдгээр хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүллээ.

Бусад хүний биеийн байдал гайгүй байна. Галт тэргэнд 300 гаруй хүн зорчиж явсан. ЭМЯ-ны ажлын хэсгийнхэн эмнэлгийн тусламж, техник арга зүй, мэдээллээр ханган ажиллаж байна" гэлээ.