2018/08/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,464.56₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B28
УЛААНБААТАР
22°
|
10°
B30
УЛААНБААТАР
24°
|
12°
05:00
S44
10°
06:00
S44
07:00
S44
11°
08:00
S44
12°
09:00
S44
14°
10:00
S44
15°
11:00
S44
17°
12:00
S32
18°
13:00
S32
18°
14:00
S32
19°
15:00
S32
19°
16:00
S32
20°

Автобусны яндангаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна

www.ulaanbaatar.mn
2018 оны 8 сарын 10
ulaanbaatar.mn

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, БОАЖ-ын Сайдын 2017 оны А/107 дугаар тушаалаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г тус тус батлан хэрэгжүүлж эхлээд байна.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (JICA)-ын Жижиг, дунд үйлдвэрийг гадаадад хөгжүүлэх төслийн хүрээнд “Нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр (DPF) тавьж хөө тортгийн ялгарлыг бууруулах арга хэмжээг баталгаажуулж, нэвтрүүлэх төсөл”-ийг ЗТХЯ болон НЗДТГ-тай хамтран 2017-2019 оны хооронд хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжүүлэгч Комотек ХК нь “Улаанбаатар хотын нийтийн тээврийн дизель автобусанд DPF шүүлтүүр тоноглож хөө тортог бууруулах судалгаа”-г ЖАЙКА-ын тусламжтай хэрэгжүүлэн Улаанбаатар хотод хүхрийн агууламж өндөртэй дизель түлшээр ажилладаг, хөө тортгийн ялгарал хамгийн ихтэй хөдөлгүүртэй нийтийн тээврийн их багтаамжийн автобусанд DPF шүүлтүүр тоноглож ашиглах боломжтой болохыг баталгаажуулжээ.

Төслийн хүрээнд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1, 3 дугаар бааз болон Сутайн Буянт ХХК-ийн нийт 24 автобусанд DPF шүүлтүүрийг суурилуулах ажлыг үе шаттайгаар дуусгаж, хэмжилт, судалгааны ажлыг эхлүүлээд байна.

Өнөөдөр нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон холбогдох хүмүүс “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨТААҮГ-ын 3 дугаар баазад очиж төслийн хэрэгжилт, DPF шүүлтүүрийн суурилуулалт болон цэвэрлэх зуухны ажиллагаа, тортгийн хэмжилт, судалгааны ажлын явцтай танилцаж, төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзав гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

x