Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Тайвань өндөр настан 11 гар утсаар Pokemon Go тоглодог

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Тайваний иргэн 70 настай Чен Сан Юань нийтдээ 11 ухаалаг гар утсыг унадаг дугуйнаасаа бэхэлж, Pokemon Go тоглоомоор зугаацах болсон байна.

Тэр бас дахин дөрвөн гар утсаар нэмж зэвсэглэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Ач хүүгээрээ энэхүү тоглоомыг заалгаж донтсон өвөө тасралтгүй 20 хүртэл цаг тоглож чаддаг гэнэ. Тэрээр өдөр бүр Тайпэй хотын гудамжаар зэвсэглэсэн дугуйтайгаа "анд явдаг".

Чен гуай одоо сар бүр $1,200 орчмыг энэхүү хоббидоо зарцуулж, шинэ гар утас, нэмэлт баттерейгаар тоноглох болжээ.

 

Тэрээр сошиал ертөнцийн од болоод байгаагаа саяхан Тайваний мэдээллийн сувгаар гарахдаа олж мэдсэн байна. Учир нь тэр 11 гар утсаа зөвхөн тоглоомд ашигладаг гэнэ.

Pokemon Go тоглох болсноор Чен өвөө найз нөхөдтэй болж, Алцхаймерын өвчнөөс сэргийлж чаддаг болсон гэж ярьжээ. 2016 оны долдугаар сард анх зах зээлд гарсан Pokemon Go тоглоом нэг хэсэг дэлхий нийтийг байлдан дагуулж, Нинтендо компанийн хувьцааны үнийг өсгөсөн юм.

Тоглогчид нь гар утасныхаа камераар эргэн тойрондоо байгаа виртуал мангаснуудыг олж авладаг зарчимтай. Pokemon Go нь Augmented Reality (бодит орчныг виртуал дүрстэй хослуулах) технологи дээр суурилсан хамгийн алдартай тоглоом ажээ.

 

Эх сурвалж: BBC