Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын хадмууд АНУ-ын иргэний тангараг өргөжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хадам аав, ээж хоёр Нью Йорк хотод иргэний тангараг өргөж, нэгдсэн улсын иргэд болцгоожээ.

Тэд өмнө нь охин Меланиагийнхаа дэмжлэгтэйгээр ногоон картны эзэд болоод байсан юм. Тэдний хүргэн Трамп АНУ-ын цагаачлалын хуулийг өөрчилж, гэр бүлээ араасаа татдаг “гинжин цагаачлал”-ыг таслан зогсоохоо амлаад байгаа.

Трамп үүний оронд нарийн мэргэжлийн цагаачдыг авах бодлого нэвтрүүлэх тухай ярьдаг.

Тэргүүн хатагтай Меланиа Трамп 2006 онд иргэншил авахаасаа өмнө “онцгой авьяастнууд”-д зориулсан Эйнштэйний нэрэмжит визээр 2001 онд АНУ-д анх хөл тавьж байв. Тухайн үед тэр ирээдүйтэй загвар өмсөгчид тооцогддог байжээ.

Нэгдсэн улсын хуулийн дагуу Меланиагийн эцэг эх ногоон картаар хамгийн багадаа таван жил амьдарсныхаа дараа иргэн болох хүсэлтээ гаргах ёстой.

Мөн уг хүсэлтийг нь АНУ-ын цагаачлалын алба 11-21 сарын хугацаанд шийдэх журамтай гэнэ. Харин өчигдрийн арга хэмжээнд оролцсон өмгөөлөгч Майкл Уайлдс шинээр иргэн бологсдыг 5 жил амьдрах шаардлагыг хангасан гэж мэдээлсэн ч хүсэлтийг нь ямар хугацаанд шийдсэн талаар сэтгүүлчдэд хэлээгүй өнгөрсөн байна.

Трампын хадмууд болох Виктор болон Амалия Кнавс нар Словений Севника хотын уугуул оршин суугчид юм. Виктор Кнавс автомашины борлуулагчийн ажил хийж байсан бол эхнэр нь нэхмэлийн үйлдвэрийн ажилчин байжээ.

Тэд хоёул 70 гаруй настай хүмүүс юм. 

 

Эх сурвалж: BBC