2018/08/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,464.56₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B28
УЛААНБААТАР
22°
|
10°
B30
УЛААНБААТАР
24°
|
12°
05:00
S44
10°
06:00
S44
07:00
S44
11°
08:00
S44
12°
09:00
S44
14°
10:00
S44
15°
11:00
S44
17°
12:00
S32
18°
13:00
S32
18°
14:00
S32
19°
15:00
S32
19°
16:00
S32
20°

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнэ нэгдлийн удирдлагуудад үүрэг өгөв

ikon.mn
2018 оны 8 сарын 10
iKon.MN

“Эрдэнэс Монгол” ХХК шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнэ нэгдлийн удирдлагуудтай уулзав.

Тэрбээр “Нэгдлийн 2018-2022 оны стратеги төлөвлөгөөнд тодотгол хийж, наймдугаар сардаа багтаан Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлье. Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгтэй байна. Компани цомхон бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн учраас хууль эрхзүйн хүрээнд, хурдтай ажиллах үүргийг захирал, удирдлагууд хамгийн түрүүнд ухамсарлах ёстой” гэлээ.

“Эрдэнэс таван толгой” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарснаар “Эрдэнэс Монгол” ХХК стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулж, хөрөнгө оруулалтын зарим төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх шаардлага тулгараад байгаа юм.

 

Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК

x