2018/08/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,464.56₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B28
УЛААНБААТАР
22°
|
10°
B30
УЛААНБААТАР
24°
|
12°
05:00
S44
10°
06:00
S44
07:00
S44
11°
08:00
S44
12°
09:00
S44
14°
10:00
S44
15°
11:00
S44
17°
12:00
S32
18°
13:00
S32
18°
14:00
S32
19°
15:00
S32
19°
16:00
S32
20°

АНУ 2020 онд Сансрын армитай болохоор төлөвлөжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 10
iKon.MN

Сүүлийн үед яригдах болсон АНУ-ын Сансрын армийн талаар өчигдөр дэд ерөнхийлөгч Майк Пэнс анх удаа зарим дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн байна.

Өнгөрсөн зургаадугаар сард ерөнхийлөгч Дональд Трамп “сансрын зэвсэгт хүчин“ гэх нэртэй армийн шинэ салбар байгуулах чиглэлийг Пентагонд өгч байсан юм.

Тэгвэл Майк Пэнс Пентагоны байранд болсон арга хэмжээний үеэр хэлэхдээ “АНУ-ын сансрын зэвсэгт хүчнийг байгуулах цаг ирж байна. 2020 он гэхэд АНУ өөрийн сансрын армитай болох зорилготойгоор манай засаг захиргаа удахгүй ажиллаж эхэлнэ” гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр Сансрын зэвсэгт хүчин нь үндсэн дөрвөн нэгжээс бүрдэх аж. Үүнд сансрын зэвсгийг бүтээх, турших үүрэгтэй Сансрын Хөгжлийн Алба, дайн тулааны үед мэргэжлийн түвшинд ажиллах Санрын Ажиллагааны Алба, мөн хууль эрх зүй талаас нь дэмжиж ажиллах алба багтаж байна. Эцэст нь дөрвөн таван хошуутай генералаар удирдуулах Сансрын Командлагчийн газрыг байгуулахаар болжээ.

АНУ-ын зэвсэгт хүчин хамгийн сүүлд 1947 онд дотроо шинэ салбар байгуулсан нь Армийн Агаарын Корпусыг томсгож АНУ-ын Агаарын зэвсэгт хүчин болгосон явдал байв.

Трампын санаачилсан Сансрын зэвсэгт хүчнийг тойрсон маргаан ид өрнөж байна. Зарим улс төрчид ийм салбар байх хэрэгтэй эсэх, гаргасан зардал нь үр дүнтэй байх эсэхэд эргэлзэж байгаа юм.

Зарим нь угаасаа том төсөвтэй Агаарын зэвсэгт хүчний салбар дотор багтаах нь зөв гэж үзэж байна.

Гэхдээ Сансрын зэвсэгт хүчин байгуулах Трампын энэ санааг Конгресс эцэслэн батлах юм. 

NASA-гийн сансрын нисэгч асан Марк Кэлли энэ тухай “Уг санааг гайхамшигтай гэж магтаж байгаа ганц хүн нь миний мэдэхээр АНУ-ын ерөнхийлөгч байна. Бусад нь бүгд эргэлзэж, зарим нь дэмий зүйл гэж ярьж байна. Яг одоо бидэнд үүний хэрэг байхгүй” гэж өчигдөр хэвлэлд ярьсан байна.

 

Эх сурвалж: Tech Insider

 

x