Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Хөл нүцгэн гүйлт”-ийн талаар мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 10
iKon.MN

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн "Шархад" дахь хээрийн сургалтын төвд

10:00 цагт "Оюутан цэрэг"- сургалтын танилцуулах өдөрлөг зохион байгуулагдана.

Үндэсний мэдээллийн төвд 
 
11:00 цагаас
Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос “Зүүн хойд азийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлжит VIII чуулган”-ы талаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагаас "ТАЛ НУТГИЙН МАРАФОН" олон улсын марафоны талаар хэвлэлийн хурал болно.

Монгол Улсад анх удаа “Ултра трайл төрөл”-ийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйдэг төрөл болон “Хөл нүцгэн гүйлт”-ийн хагас марафоныг 8-р сарын 19-ний өдөр зохион байгуулах гэж байна.

МУИС-ийн 1-р байр, 320 тоот

10:00-13:00 цагт Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд болно. 

Хүүхдийг Ивээх Сангийн байранд 

14:00 цагт "Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр"-ийн талаар мэдээлэл хийнэ. Ингэснээр 4-5 настай хүүхдүүд сургуульд орохоосоо өмнө гэртээ сурч хөгжин, сургуульд бэлтгэгдэх боломжтой болж байгаа юм.