Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Төв цэвэрлэх байгууламжийн хоёрдугаар аеротенкийн засварын ажил 50 хувьтай байна

www.ulaanbaatar.mn
2018 оны 8 сарын 9
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Улаанбаатар хотод хийгдэж буй дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцжээ.

Тэрбээр төв цэвэрлэх байгууламжийн аеротенкын бетон хийцийн ажилтай танилцсан байна.

УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламж 1964 оноос үйл ажиллагаа явуулж, нийслэлчүүдийн хэрэглээний усыг цэвэршүүлж байна.

Өдөрт Улаанбаатарчуудын хэрэглэсэн 140-160 мянга орчим шоо метр бохир усыг цэвэрлэдэг бөгөөд үүний тулд анхдагч бохир хүлээж авах дөрөв, хоёрдогч бохир усыг цэвэршүүлэх таван тогоо бүхий тунгаагуур ажилладаг байна. Анх байгуулагдсанаас хойш тоног төхөөрөмжийн сайжруулалтын засварууд хийгддэг ч аеротенкийн бетон хийцийн засвар огт хийгдээгүй. Одоогийн байдлаар нэгдүгээр аеротенкийн засвар бүрэн хийгдэж, хоёрдугаар аеротенкийн засварын ажил 50 хувьтай байна. Засвар хийгдсэнээр биологи цэвэрлэгээ сайн хийгдэх нөхцөл бүрдэх аж.

Баянхошуу дэд төвийн 240 ортой хүүхдийн цэцэрлэг ёсдүгээр сард ашиглалтад орно

Мөн Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй Баянхошуу дэд төвд баригдах 240 ортой хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын явцтай танилцжээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү гүйцэтгэгч компаниудын төлөөлөлд хандан ажлын явцыг түргэвчилж, заасан хугацаандаа, чанартай барилга хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо. 240 ортой хүүхдийн цэцэрлэгийг ирэх сарын 15-нд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгыг 30-ны өдөр хүлээлгэн өгөх аж.

Түүнчлэн Баянхошуу дэд төвийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын явцтай мөн танилцахад тус ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 80 хувьтай байна. Тендерийн хугацаанд ажил бүрэн амжиж дуусна гэдгийг гүйцэтгэгч “Хангилцаг” ХХК-ийн ерөнхий менежер хэлж байлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү үерийн хамгаалалтын шатны модон тавцанг найдвартай бат бөх материалаар сольж хийх үүрэг даалгавар өглөө.  

Үүний дараа Улаанбаатар хотын Тасганы овоон дээрх усан сангаас гурав, дөрөвдүгээр хорооллын усан сан баруун дүүргийн насос станц хүртэлх 8,070 метр урттай ф600мм-ын цэвэр ус дамжуулах гол шугамын барилга угсралтын ажилтай танилцаж, нийслэлийн зүгээс газар чөлөөлөлтийн ажил дээр тусалж, дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.