Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын бүтээн байгуулалт

ikon.mn
2018 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн ажил зураг төслийн дагуу үргэлжилж байна.

Одоогоор үндсэн гүүрийн 96 өрөмдмөл шон сууриас 63 суурийн өрөмдлөг бетон цутгалтын ажил хийгдэж, 29 өрөмдмөл шон суут суурийн арматурын хэлхээсийн бэлдцийг бэлджээ.

  • Хуваарилах хавтан 40 хийхээс 14,
  • 42 баганан тулгуур хийхээс 9 багана,
  • 3 баганын холбоосноос 1-г тус тус гүйцэтгэсэн байна.

Гүүрийн урд хэсэгт тулц хананы ухмал, суурь, бетон  цутгалтыг хийж байна. L туслах гүүрийн 8 өрөмдмөл шонт сууриас 4 суурийн өрөмдлөг, бетон цутгалтын ажил, 1 захын тулгуур, 1 ригелийн ажлууд хийгджээ.

Мөн гүүрийн цахилгааны шугам сүлжээ, дулааны шугам хоолой, ариутгах татуургын шугам хоолой, цэвэр усны шугам хоолойн шилжүүлгийг хийж байгаа аж. 

Өнөөдрийн байдлаар дулааны шугамын үл хөдлөх тулгуур болон хаалт арматур холбох ажил хийгдэж байна гэж Нийслэлийн автозамын газраас мэдээллээ.

Зургууд:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг