Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй ББСБ-ын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нь

Т.Саран, iKon.mn
2018 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны хоёрдугаар улиралд нэр бүхий таван банк бус санхүүгийн байгууллагад шинээр тусгай зөвшөөрөл олгож, 13 байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байна. Ингэснээр нийт 539 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа эрхлэхээр боллоо. Тэдгээрээс 530 байгууллага нь СЗХ-нд хууль, журамд заасны дагуу тайлан, мэдээгээ хугацаандаа бүрэн ирүүлсэн байна.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 15.3-т заасны дагуу санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргаж, СЗХ-нд хүргүүлээгүй ББСБ-ууд Зөрчлийн тухай хуульд заасны дугаа хариуцлага хүлээнэ. Үүнээс гадна “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 7.2, 7.7.-д заасан санхүүгийн тайлан мэдээгээ хугацаанд нь ирүүлээгүй тохиолдолд СЗХ-ноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхийн зэрэгцээ хүчингүй болгох арга хэмжээ авах юм байна.