Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Жүжигчин Кэтлин Тернер бүсгүйчүүдтэй гар барьдаг Трампын арга техникийн тухай ярьжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Одоо 64 настай Холливүүдийн ахмад жүжигчин Кэтлин Тернер өчигдөр New York сэтгүүлд ярилцлага өгөхдөө ерөнхийлөгч Дональд Трампын бүсгүйчүүдтэй гар барихдаа хэрэглэдэг арга техникийн талаар дэлгэжээ.

Мөн тэрээр Холливүүдэд жүжигчин болсных нь дараа нэр хүнд бүхий хүмүүсээс ямар бэлгийн дарамт ирж байсан, эмэгтэй хүнийг дорд үзэх үзэл хэрхэн ажилд нь нөлөөлдөг байсныг ярьсан байна.

Тернер Трамптай анх уулзаж гар барьсан тухайгаа “Тэр гар барихдаа долоовор хуруугаараа миний бугуйн дотор талыг ирвэгнүүлж байв. Тэр ямар нэг дур хүсэл өдөөх үйлдэл хийхийг оролдож байсан юм. Тэгэхэд би гараа татаж аваад холдсон” гэж дурсжээ.

Тэр бас 1981 онд дэлгэцэнд гарсан “Body Heat” эротик кинонд тоглосныхоо дараа алдартай эрэгтэй одуудын “сэкс объект” болоод байснаа сүүлд мэдсэн байна.

“Киноны дараа би бусдын “сэкс бай” болоод байсныг сүүлд мэдсэн. Майкл Дуглас надад хэлэхдээ Жэк Николсон, Уорен Бэти тэр гурвын дунд надтай хэн нь түрүүлж унтах вэ гэсэн өрсөлдөөн явагдаж байсан гэсэн. Гэхдээ тэдний хэн нь ч энэ өрсөлдөөнд ялаагүй л дээ” хэмээн Тернер ярьжээ.

Тэр мөн зарим эрэгтэй жүжигчид хамтран дүр бүтээхдээ эмэгтэй жүжигчнийг үл тоомсорлох, дээрэлхэх, хоёрдугаарт тавих зэргээр элдэв хэцүү зан ааш гаргадаг, найруулагч, продюсерүүд ялгаж харьцдаг зэрэг карьерынхаа туршид өөрт тохиолдож байсан зовлонгуудын талаар нээлттэй ярьсан байна.

 

Эх сурвалж: The Guardian