Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар Э.Мөнхбилэгийг томилжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар Э.Мөнхбилэг томилогдсон байна.

Э.Мөнхбилэг нь ширээний теннисний Олон Улсын шүүгч бөгөөд зөвхөн ширээний теннис төдийгүй спортын олон төрөлд хувь нэмэр оруулсан залуу боловсон хүчин.

Тэрбээр 2010 онд Бөртэ Чоно шагнал хүртэж байсан юм. 

Мөн туялзуур сэлэмний улсын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгч, Казань 2013, Гванжу 2015, Тайпей 2017 Оюутны Дэлхийн Универсиадын ширээний теннисний шүүгч, ОХУ-2014, АНУ-2012, Словени-2012, Унгар-2012, Испани-2010, АНУ-2010 Ширээний теннисний Дэлхийн цувралын шүүгч, Токио 2014, Роттердам 2011 Ширээний теннисний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүүгч, Олимпийн эрхийн төлөөх сүүлийн тэмцээний шүүгч, Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээний шүүгчээр ажиллаж байсан туршлагатай.