Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун Хойд Солонгост амьдрал сайхан байгааг харуулж явна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны загас үржүүлгийн аж ахуйтай танилцаж яваа гэрэл зургийг өчигдөр тус улсын төрийн мэдээллийн суваг тараажээ.

Тэрээр улс орныхоо эдийн засагт анхаарал хандуулж байгаагаа, бас аж ахуйн салбарууд нь хэвийн хөгжиж байгааг дэлхий нийтэд харуулж байгаа бололтой.

Хойд Солонгосын дэглэмийн тарааж байгаа мэдээлэл болгон суртал нэвтрүүлгийн нарийн бодлоготой байдаг. Гэхдээ бодит байдал дээр олон улсын эдийн засгийн хоригт дарамтлуулсан Хойд Солонгосын нөхцөл байдал сайнгүй байгаа. НҮБ-ын сүүлийн тайланд өгүүлснээр тус улсын хүн амын 70 хувь нь хоол хүнсний гачигдалтай амьдарч байна.

Гэрэл зураг дээр Ким Жон Ун ховорхон үзэгддэг албан бус чөлөөт хувцастай, нүүрэндээ баясал тодруулсан явааг харуулжээ.

 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Reuters