Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Airbnb компани Цагаан хэрэмд хонох шагналтай уралдаанаа зогсоолоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Аялагчдад хоноглох байр, буурчийн газар зуучилдаг сошиал сүлжээ болох Airbnb хэрэглэгчдийнхээ дунд улс үндэстнүүдийн ялгаатай соёлд хэрхэн зохицох сэдвээр 500 үгтэй эссэ бичих уралдаан зарласан юм.

Цорын ганц ялагч нь Цагаан хэрэмд хоноглох ховор боломжийг эдлэх байв.

Гэвч уг уралдаан зарлагдсан цагаасаа эхлэн хүмүүсийн дунд маргаан дэгдээж, түүх соёлын үнэт дурсгалыг сүйтгэхээс болгоомжилж байгаагаа олон хүн илэрхийлэх болжээ.

Хятадын хэвлэлүүд ч Airbnb компани ийм арга хэмжээ зохион байгуулах эрх аваагүйг мэдээлсэн байна. Эцэст нь тус компани маргаан дагуулсан уралдаанаа зогсоож байгааг албан ёсоор зарлажээ.

Уралдаанд ялагч нь Бээжингийн ойролцоох Цагаан хэрмийн нэгэн харуулын цамхагт нэг шөнийг өнгөрөөх байсан юм.

Дээвэргүй, цонхгүй уг цамхагт тухлаг ор байрлуулж, оройн хоол, Хятадын уламжлалт урлагийн тоглолтоор үйлчлэхээр төлөвлөжээ. 

 

Хятадын сошиал сүлжээний хэрэглэгчдийн зарим нь өвөрмөц шагнал бодож олсныг нь магтан сайшааж байсан бол нөгөө хэсэг нь энд хоноглогч нэг шөнийн дотор шумуулд бариулах эрсдэлтэйг сануулж байсан юм.

Мөн багагүй хэсэг нь түүхийн дурсгалт газрын бүтцэд гэмтэл учруулахаас болгоомжилж, санаа зовж байгаагаа илэрхийлцгээжээ.

Бас Airbnb мэтийн том компани ийм алдартай дурсгалт газрыг сурталчилгаандаа ашиглах нь ёс зүйд нийцэхгүй хэмээн шүүмжилж байсан юм.

Тус компани өмнө нь далайн гүний амьдралыг судлахад ашигладаг шумбагч онгоцонд, Румынь дэх Дракулагийн шилтгээнд хонох шагналтай уралдаанууд зарлаж байжээ.

 

Эх сурвалж: BBC