Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Холливүүд дэхь Дональд Трампын алдрын одыг бүрмөсөн зайлуулах шийдвэр гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн алдрын гудамжинд байрлах АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын од бусад алдартнуудынхаас илүү их зовлонг үзэж байгаа.

Түүнийг саяхан хоёр удаа зээтүүгээр эвдэж сүйтгэсэн бол өмнө нь элдэв наалт наах, тойруулж хана босгох, шүршдэг будгаар хас тэмдэг зурах, хуурамч Орос хүндэт харуулаар мануулах зэргээр элдэвлэж байсан юм.

Саяхан энэхүү байгууламж байрладаг Уэст Холливүүд хотын удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, Трампын одыг бүрмөсөн зайлуулах эсэх асуудлаар санал хураахад 100 хувь дэмжигдсэн байна.

Зөвлөлийн гишүүд ийм шийдвэр гаргах болсон үндэслэлээ Трампын “эмэгтэйчүүдтэй зүй бусаар харьцдаг болон бусад ёс зүйгүй үйлдлүүд”-ийг нь харгалзан үзсэн гэж тайлбарлажээ.

Гэхдээ хотын захиргаа уг асуудлыг шууд шийдэж чадахгүй. Тэд шийдвэрээ алдрын гудамжийг хариуцдаг Холливүүдийн Худалдааны Танхимд илгээсэн байна.

Тус танхимын ерөнхийлөгч Лерон Гублер “Бид Уэст Холливүүдийн захиргааны хүсэлтийг удахгүй болох гүйцэтгэх хорооны хуралд оруулж, хэлэлцүүлнэ. Яг одоогоор алдрын гудамжнаас хэний ч одыг зайлуулах төлөвлөгөө бидэнд алга байна” гэж CNN сувагт ярьжээ.

Трампын одыг 2007 онд алдрын гудамжинд залсан нь түүний Ертөнцийн Миссийн тэмцээнийг бий болгоход оруулсан продюсерын үүргийг нь үнэлсэн хэрэг байсан гэнэ.

 

Эх сурвалж: Mashable