Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Т.Саран, iKon.mn
2018 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн ордонд

08:00 цагаас Засгийн газрын ээлжит хуралдаан эхлэв.

МУБИС дээр

09:00 цагаас Багшаар ажиллах эрхийн шалгалтад бэлтгэх сургалт болно. 

Монголын хөрөнгийн биржийн байранд

09:40 цагт Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хөвсгөл Алтан Дуулга” ХК-ийн олон нийтэд гаргаж буй нэмэлт үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлт болон цан цохих ёслол болно.

Өлзийт хороолол

11:00 цагаас "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зуны хөдөлмөр зуслан"-ийн нээлт болно. Тус зусланд амрангаа өөрсдөө идээ цагаа бэлтгэж, ажил хөдөлмөрийн захаас суралцах боломжтой юм байна. "1+1" хөтөлбөрийн дагуу хийж бүтээх боломж олгож байгаа энэхүү зуслан Монголдоо анхдагч юм байна.

Засгийн газрын II байр Соёл, урлагийн газрын Хурлын танхимд

11:00 цагт БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газраас хамтран энэ сарын 10-12 нд Хүй долоон худагт зохион байгуулах “Нүүдэлчин Монгол” наадмын талаарх мэдээлэл өгнө. 

Монголын хөрөнгийн биржийн байранд

14.00 цагаас АПУ, Монгол шуудан компаниуд хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа  олон нийтэд нээлттэйгээр танилцуулна. 

МУЭ-н үзэсгэлэнгийн танхимд

15:00 цагаас Солонгос болон Монгол зураачдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ.