2019/11/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.74₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-23°
01:00
S29
-15°
02:00
S29
-14°
03:00
S29
-14°
04:00
S29
-13°
05:00
S29
-13°
06:00
S29
-13°
07:00
S29
-13°
08:00
S29
-14°
09:00
S30
-13°
10:00
S30
-10°
11:00
S20
-8°
12:00
S26
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай танкчид ОХУ, Армени, Венесуэл улсын шигшээ багтай нэг гараанд уралдана

ikon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN

ОХУ-ын Батлан хамгаалах яамны санаачлагаар дэлхийн долоон оронд нэгэн зэрэг зохиогдож буй Цэргийн IV их наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож байна. 

IV их наадамд "Танкийн биатлон", "Мэргэн буудагчийн зааг" "Хээрийн гал тогоо" гэсэн төрлөөр явагдаж байгаа юм. "Хээрийн гал тогоо" тэмцээний төрөлд манай улсын тогооч нар дэлхийн 12 орноос 4 дүгээр байрт шалгарчээ.

"Танкийн биатлон" тэмцээнд дэлхийн 22 орны тус бүр 3 экипаж, нийт 66 экипаж эхний шатанд өрсөлдсөнөөс хагас шигшээ уралдаанд 12 орон шалгарлаа. Үүнээс Монгол Улсын баг тамирчид 6 дугаар байранд шалгаран өмнөх жилүүдийнхээ амжилтыг ахиулж чаджээ. Хагас шигшээд өрсөлдөх 12 багийн төлөөлөл уралдах өдөр болон, танкийн өнгөө сугаллаа. Манай танкчид энэ удаад улаан өнгийг сугалсан бөгөөд 8 дугаар сарын 8-ны өдөр ОХУ, Армени, Венесуэл улсын шигшээ багуудтай нэг гараанд уралдахаар боллоо.

"Танкийн биатлон" олон улсын тэмцээний ерөнхий шүүгч, хошууч генерал Роман Бенюков "Танкийн биатлон ОУ-ын уралдааны зохион байгуулах ажлыг энэ жил их өргөжүүлсэн. Буудлагын байнд шинэчлэлт оруулсан төдийгүй бай тус бүрт нь хяналтын камеруудыг суурилуулсан. Мөн уралдаанд оролцож байгаа танк бүрт GPS байрлуулсан. Оролцогч багуудын хувьд маш хүчтэй өрсөлдөөнтэй байна. Багууд өнгөрсөн жилийнхээсээ маш сайн бэлтгэгдсэн нь энэ жилийн уралдаанаас харагдаж байна.

Монгол Улсын багийн тухайд маш сайн баг. Тамирчид нь уламжлалт аргаар бэлтгэгдсэн хүчтэй хурдан шаламгай залуучууд. Энэ жил танай багийнхан бүгд урьд жилүүдээс илүү эрч хүчтэй байцгаалаа. Маш сайн байна гэхээс өөр хэлэх үг надад олдохгүй байна" гэв.

x