Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч хэт халалтаас шалтгаалан айл өрхүүдийн цахилгааны тарифыг хөнгөлөх даалгавар өгчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин агаарын хэт халалтаас үүдэлтэйгээр иргэдийн цахилгааны төлбөрийг долоо, наймдугаар саруудад хөнгөлөх даалгаврыг засгийн газартаа өгчээ.

Энэ зуны их халууныг даван туулахын тулд тус улсын иргэд сэрүүцүүлэгч (air conditioner) өргөнөөр ашиглахыг эрмэлзэж байгаа ч цахилгааны өндөр төлбөр үүнд нь саад болж байгаа юм.

Тиймээс ерөнхийлөгч Мүүн Жэ Ин айл өрхүүдэд үйлчилдэг цахилгааны шаталсан тарифыг хэсэг хугацаанд хөнгөлөх, нийгмийн эмзэг бүлгийнхэнд нэмэлт хөнгөлөлт үзүүлэхийг үүрэгдсэн байна.

Одоогоор Өмнөд Солонгос даяар агаарын температур Цельсийн 40 хэм орчимд хэлбэлзэж байгаа юм. Тус улсын айл өрхүүдэд хэрэглээнээс хамааран үнэ нэмэгддэг шаталсан тариф мөрдөгддөг бол үйлдвэр, албан байгууллагуудад тогтмол нэг тариф үйлчилдэг. 1970-аад оны үед аж үйлдвэржилтийг дэмжих зорилгоор ийм тарифын системийг нэвтрүүлж байжээ.

Харин сүүлийн жилүүдэд нийгмийн эмзэг давхаргын айл өрхүүдийг энэхүү шаталсан тарифаас чөлөөлөх асуудал үе үе хөндөгдөх болсон байна.

 

Эх сурвалж: Korea Times